Скандиновын орнуудад байгаа монголчуудыг иргэний бүртгэлд хамруулна
2011.11.24

Скандиновын орнуудад байгаа монголчуудыг иргэний бүртгэлд хамруулна

Скандиновын орнуудад байгаа монголчуудыг иргэний бүртгэлд хамруулна
ТОВЧХОН
  • Израиль Улсад оршин суугаа Монгол Улсын харьяат нийт 43 иргэнээс 35 иргэнийг нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж, 25 иргэнд консулын журмын дагуу итгэмжлэл хийж өгчээ.
ГХЯ, НХХЯ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хамтран хэрэгжүүлж буй хилийн чанадад суугаа монгол иргэдээ бүртгэх ажлын хүрээнд Израиль Улсад оршин суугаа монгол иргэдийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулахаар Монгол Улсаас АНБЕУ-д суугаа Элчин сайд Д.Баярхүү, тус ЭСЯ-ны консулын ажилтан Б.Нямдаваг нар энэ 11 дүгээр сарын 13-17-нд тус улсын Тель-Авив болон Иерусалим хотод томилолтоор ажиллажээ.

Израиль Улсад оршин суугаа Монгол Улсын харьяат нийт 43 иргэнээс 35 иргэнийг нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж, 25 иргэнд консулын журмын дагуу итгэмжлэл хийж өгчээ. Үлдэх 6-8 иргэн нь Монголд ирэхдээ бүртгэлд хамрагдсан байв. Томилолтоор ажиллах хугацаанд тус улс дахь манай Өргөмжит консул Ами Оркаби чин сэтгэлийн туслалцаа үзүүлжээ.

Мөн Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний болон орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Швед болон Скандинавын орнуудад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэддээ зориулан ЭСЯ-наас «Нээлттэй хаалганы өдөр»-ийг энэ сарын 26-ны бямба гарагт Стокгольм хотноо зохион байгуулах гэж байна. «Нээлттэй хаалганы өдөр»-өөр ЭСЯ-ны ажилтнууд иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах ажээ.
Нийтлэлч
Ш.Эрдэнэ
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.