Автобусны шинэ чиглэл нээлээ
2011.11.24

Автобусны шинэ чиглэл нээлээ

Автобусны шинэ чиглэл нээлээ
ТОВЧХОН
  • Нийслэлийн нийтийн тээврийн газар өчигд¬рөөс эхлэн М:56 чиглэлийн автобусыг замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.
Нийслэлийн нийтийн тээврийн газар өчигдрөөс эхлэн М:56 чиглэлийн автобусыг замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Тус автобус нь "Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар" гэсэн чиглэлийн дагуу буюу Баянзүрх дүүргийн V, XXII хороо, Алтан-Өлгий орчим, Монелийн гудамжны зорчигчдод үйлчлэх аж. Өнгөрсөн жил Монелийн гудамж дагуу  хоёр км шинэ зам тавьсан тул том оврын автобусаар зорчиход асуудалгүй болжээ.  Тиймээс өнөөдрөөс эхлэн автобусны 56 дугаар чиглэлийг нээж байгаа нь энэ аж.

"Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар" чиглэл нь Монелийн 38 дугаар гудамжаас хот тал руу явахдаа 430 дугаар худаг, Цайз зах, 72 дугаар хотхоноор дайран Офицеруудын ордон хүрч, Баянзүрх дүүрэг, Кино үйлдвэр, Жуковын музей гэсэн буудлуудад зогсох ажээ. Улмаар хойшоо эргэж, Сансарын үйлчилгээний төвийн буудалд зогсоод зүүн тал руу явахдаа Хилийн цэргийн удирдах газар, Их Засаг, 1000 оюутны байраар дайран Алтан өлгий, Монелийн гудамж руу явах ажээ. Сануулахад, 2011 онд нийтийн тээврийн үйлчилгээнд зургаан  чиглэлийг шинээр нээж, найман чиглэлийг сунган, 14 чиглэлийн замд өөрчлөлт оруулсан байна.
Нийтлэлч
Х.Цэнд-аюуш
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.