Эрээн хотын удирдлагууд нийслэлд ирэв
2011.11.25

Эрээн хотын удирдлагууд нийслэлд ирэв

Эрээн хотын удирдлагууд нийслэлд ирэв
ТОВЧХОН
  • Уулзалтын үеэр өнгөрсөн сард Хөх хотод 160 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотын соёлын өдрүүд зохиогдсон тухай ярилаа.

БНХАУ-ын Эрээн хотын намын дарга Вянь Жань Дун, Эрээн хотын Засгийн ордны орлогч дарга Сянь Тян Жу нарын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр өнгөрсөн сард Хөх хотод 160 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотын соёлын өдрүүд зохиогдсон тухай ярилаа.

Эрээн хотын намын дарга Вянь Жань Дун хилийн боомтоор орж гарч буй хүний тоо жилд  2 саяд хүрснийг онцлов.  Үүний 60 хувь нь Улаанбаатарын харьяат иргэд. Бид худалдааны салбар дахь энэ харилцаагаа улам өргөжүүлж соёл, боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна.  Түүнчлэн энэ удаагийн айлчлалын  гол зорилго Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээх явдал хэмээв. Уулзалтын төгсгөлд Эрээн хотын удирдлагууд Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг Эрээн хотод зохион байгуулж болох тухай хөндлөө. Ингэхдээ  зуны урин дулаан цагт буюу ирэх зун  уг арга хэмжээг зохион байгуулах боломжтой гэсэн тов хэлэв.
Эх сурвалж
Ulaanbaatar.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.