Kанадад стандартчиллийн зөвлөл айлчлав
2011.11.25

Kанадад стандартчиллийн зөвлөл айлчлав

Айлчлав
ТОВЧХОН

Монгол Улсын Стандартчилал, Хэмжил Зүйн Газар, Канад Улсын Стандартын Байгууллага хооронд Стандартчилалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрсөн жил өдөр гарын үсэг зурсан билээ.

Ийнхүү уг санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Стандартчилал,хэмжил зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван тэргүүтэй төлөөлөгчид Канадын Стандартын Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Жон Вольтерийн урилгаар энэ сарын 13-16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийжээ.

Манай төлөөлөгчид Канадын Стандартын Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог, түүнчлэн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа (Канадын байгалийн баялагийн алба), барилга (Канадын үндэсний судалгааны хүрээлэн), хүлэмжийн хий, ялгаруулалт, хүрээлэн буй орчны хамгаалал (Канадын орон нутгийн холбоо), дэд бүтэц, өвлийн зам (Канадын тээврийн байгууллага)–ын стандарттай тус тус дэлгэрэнгүй танилцахын сацуу Монгол Улсын Стандартчилал, Хэмжил Зүйн Газрын үйл ажиллагааны чиглэл, зорилтын талаар мэдээлэл хийж, харилцан туршлага солилцож цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.