Гадаадын иргэн ба харьяалалгүй иргэний даатгалд төлөх хувь хэмжээ нэмэгдсэн
2011.11.29

Гадаадын иргэн ба харьяалалгүй иргэний даатгалд төлөх хувь хэмжээ нэмэгдсэн

Гадаадын иргэн ба харьяалалгүй иргэний даатгалд төлөх хувь хэмжээ нэмэгдсэн
ТОВЧХОН
  • 2012 онд мөрдөгдөх эрүүл мэндийн даатгалын хэмжээг Засгийн газраас баталсан.
  • Үүнд сайн дурын үндсэн дээр даатгуулдаг гадаадын иргэн, харъяалалгүй хүний төлөх шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.
2012 онд мөрдөгдөх эрүүл мэндийн даатгалын хэмжээг Засгийн газраас баталсан. Үүнд сайн дурын үндсэн дээр даатгуулдаг гадаадын иргэн, харъяалалгүй хүний төлөх шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Энэ иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү буюу 8424 төгрөгийг төлөхөөр болж байгаа юм.

Харин эрүүл мэндийн даатгалд хамрагддаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ  4 хувь, үүнээс ажил олгогчийн хариуцан төлөх нь 2,0 хувь, ажилтан буюу даатгуулагч өөрөө хариуцан төлөх нь 2,0 хувь буюу хуучнаараа байх юм.

Түүнчлэн уг тогтоолоор төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол,  зэрэг иргэдийн төлөх шимтгэл нь 670 төгрөг хэвээр байхаар тогтоожээ.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.