Солонгос, Хятадын 17 иргэнийг албадан гаргажээ
2011.11.30

Солонгос, Хятадын 17 иргэнийг албадан гаргажээ

Солонгос, Хятадын 17 иргэнийг албадан гаргажээ
ТОВЧХОН
  • Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас гадаадын иргэд ажилладаг байгууллагад шалгалт хийж, сар бүр тайлангаа гаргадаг.
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас гадаадын иргэд ажилладаг байгууллагад шалгалт хийж, сар бүр тайлангаа гаргадаг. Энэ сард төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 12 удаа явуулжээ. Шалгалтад 13 аж ахуйн нэгж, байгууллагын 35 иргэн хамрагдсан байна. Эрх  бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 16 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, БНХАУ, БНСУ-ын 17 иргэнийг албадан гаргажээ.

Энэ сард Монгол Улсад оршин суух, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн, визийн хугацаа хэтрүүлсэн, Монгол Улсад оршин суух үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам зөрчсөн, паспорт баримт бичгээ биедээ авч яваагүй гадаадын 15 орны 127 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, 31 сая 726 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн гадаадын орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан орон сууц, ажлын байраар хангасан, визийн хугацаа журмын талаар хүлээсэн үүргээ зөрчсөн 133 байгууллага, аж ахуйн нэгж, 667 иргэнд хуулийн дагуу мөнгөн торгуулийн арга хэмжээ авсан байна. Нийт 127 гадаадын иргэн, 133 аж ахуйн нэгж, байгууллагад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч 224 сая 304 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Нийтлэлч
Х.Цэнд
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.