Цас орж,хүйтний эрч чангарна
2011.12.05

Цас орж,хүйтний эрч чангарна

Цас орж,хүйтний эрч чангарна
ТОВЧХОН
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан энэ сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулъя.
Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан энэ сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулъя. Маргааш нутгийн зүүн хагаст, нөгөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, пүрэв гаригт зарим газраар бага зэрэг цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи маргааш говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35, өдөртөө 21-26, томоохон голуудын сав газруудаар шөнөдөө 27-32, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Алтайн өвөр говь бодон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 3-8, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн байх төлөвтэй.
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.