“Монгол туургатан 2011” тэмцээн өнөөдөр эхэлнэ
2011.12.06

“Монгол туургатан 2011” тэмцээн өнөөдөр эхэлнэ

“Монгол туургатан 2011” тэмцээн өнөөдөр эхэлнэ
ТОВЧХОН
  • Чин ван Ханддоржийн нэрэмжит "Монгол туургатан 2011" шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Чин ван Ханддоржийн нэрэмжит "Монгол туургатан 2011" шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Дипломат алба үүссэний 100 жилийн ойн хүрээнд зохиогдож буй энэхүү тэмцээн Дэлхийн шатрын холбооны ивээл дор зохиогдож байгаагаараа онцлог. Шагналын сан нь 25 мянган ам.доллар. Тэмцээнийг Гадаад хэргийн яам, "Монгол туургатан" шатрын холбоо, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Гадаад хэргийн яамны ёслолын "Номин" танхимд болох эл тэмцээний "А" ангилалд шилдэг 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөх бол "Б" ангилалд гадаад чансаагаараа эхний тавьд багтдаг шатарчид мөн арваннэгдүгээр сарын 26-27-ны хооронд явагдсан эрх олгох тэмцээнээс шалгарсан насанд хүрэгчдийн 24, өсвөрийн 24 тамирчин оюунаа уралдуулна.
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.