Шаардлагатай багаж, техникийн хангамж 73 хувьтай байна
2011.12.06

Шаардлагатай багаж, техникийн хангамж 73 хувьтай байна

Шаардлагатай багаж, техникийн хангамж 73 хувьтай байна
ТОВЧХОН
  • Түүнээс гадна өөр эх үүсвэрээс худалдан авсан 841 мянган төгрөгийн эм, бэлдмэлийг хураан авч, хугацаа нь дууссан зургаан нэр төрлийн эмийг устгасан байна.

МХЕГ-аас Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн чанарын алба, халдвар хяналтын алба, эмийн зохистой хэрэглээ болон хангамжийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Мөн бүсийн оношилгооны дөрвөн төв, 17 аймгийн нэгдсэн эмнэлгийн 850 ажилтныг шалгахад мэргэжил эзэмшээгүй эмч төрөх тасагт ажиллаж байгаа, өвчтөний түүх бичээгүй болон бүрэн үзлэг хийгээгүй зэрэг зөрчил илэрсэн аж. Эмнэлэгт шаардлагатай багаж, техникийн хангамж 73 хувьтай байгаа бөгөөд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг нян судлалын лабораторигүйн улмаас эмнэл зүйн шинжилгээ хийдэггүй.. Иймд шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтнуудад зөвлөгөө зааварчилгааг өгчээ. Түүнээс гадна өөр эх үүсвэрээс худалдан авсан 841 мянган төгрөгийн эм, бэлдмэлийг хураан авч, хугацаа нь дууссан зургаан нэр төрлийн эмийг устгасан байна.

Нийтлэлч
Б.Даваатогтох
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.