Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
2011.12.06

Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
ТОВЧХОН
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Кувейт Улсад хийх албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Кувейт Улсад хийх албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. Тэрбээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт өчигдөр Кувейт Улсын Эль Кувейт хотын олон улсын нисэх онгоцны буудалд буусан байна. Дараа нь Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтах ёслол болов. Ерөнхийлөгчийг, Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах , Кувейт Улсын үе залгамжлах Хунтайж Шейх Наваф Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах, Кувейт Улсын Үндэсний. Ассамблейн дарга Жассем Аль-Харрифи, -Кувейт Улсын Ерөнхий Сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах, Эмирийн албаны дарга, Эмирийн ордны зөвлөх, Хүндэт төлөөлөгчдийн тэргүүнүүд болон бусад төрийн эрхэм дээд албан тушаалтнууд хүндэтгэн угтжээ.

 

Монгол Улсын Төрийн тэргүүн энэхүү айлчлалынхаа хүрээнд Кувейт Улсын Эрхэм дээд Эмир болон тус улсын Ерөнхий сайд, Үндэсний Ассамблейн дарга, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирал, Кувейтийн хөрөнгө оруулалтын агентлагийн захирал зэрэг хүмүүстэй уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон байна.

Эх сурвалж
Монголын үнэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.