Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх төлөвлөгөөг баталлаа
2011.12.06

Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх төлөвлөгөөг баталлаа

• Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх төлөвлөгөөг баталлаа
ТОВЧХОН
  • Иргэд, олон нийтийн оролцоотойгоор төрийн байгууллагууд нэгдэж, хамтарч ажилласнаар хүүхдэд учирч байгаа эрсдэл, эмзэг байдал, эрхийн зөрчлийг арилгах, хүүхэд хамгааллын шинэ үйлчилгээг хөгжүүлэх боломжийг өргөжүүлэх юм.
Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжаар хэрэгжих хөтөлбөр, төсөлтэй уялдуулах болсон байна. Иргэд, олон нийтийн оролцоотойгоор төрийн байгууллагууд нэгдэж, хамтарч ажилласнаар хүүхдэд учирч байгаа эрсдэл, эмзэг байдал, эрхийн зөрчлийг арилгах, хүүхэд хамгааллын шинэ үйлчилгээг хөгжүүлэх боломжийг өргөжүүлэх юм. Бага насны хүүхэд, сургуультай холбоотой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд цогцоор нь дахин оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.