Хөрөнгийн биржийн бүртгэлээс 79 мянга 545 ширхэг хувьцаа хаслаа
2011.12.06

Хөрөнгийн биржийн бүртгэлээс 79 мянга 545 ширхэг хувьцаа хаслаа

Хөрөнгийн биржийн бүртгэлээс 79 мянга 545 ширхэг хувьцаа хаслаа
ТОВЧХОН
  • Санхүүгийн зохицуулах хорооноос Сүүлийн үед нэлээд хэдэн компанийн үнэт цаасны арилжааг зогсоогоод байсан.
Санхүүгийн зохицуулах хорооноос Сүүлийн үед нэлээд хэдэн компанийн үнэт цаасны арилжааг зогсоогоод байсан. Тухайлбал, Сөдөт ХК, Булган-гурил тэжээл, Хэрэглээ импекс, Монгол мах экспо ХК-ийн үнэт цаасны арилжааг өнгөрсөн сарын 15-ны өдөр зогсоосон. Дээрх компанид хяналт шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй тул арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн сэргээжээ. Тэгвэл энэ удаад Жол ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хаслаа. 2011 оны зургадугаар сарын 24-ний хувь нийлүүлэгчдийн хурлын есдүгээр тогтоолыг үндэслэн тус компанийн гаргасан нийт 79.545 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хассан байна.
Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.