Нинжа нар жилд 0,5 тонн алт олборлодог
2011.12.06

Нинжа нар жилд 0,5 тонн алт олборлодог

Нинжа нар жилд 0,5 тонн алт олборлодог
ТОВЧХОН
  • Манай улсын 14 аймгийн нутгийн 80 гаруй цэгт гар аргаар олборлолт хийдэг нинжа нар алт, жонш, нүүрс, гянт болдын ордод ажиллаж байна.
  • Тэдний 90 хувийг алтны гороон болон үндсэн ордод хууль бусаар ашиглалт явуулж байгаа иргэд эзэлдэг аж.
Манай улсын 14 аймгийн нутгийн 80 гаруй цэгт гар аргаар олборлолт хийдэг нинжа нар алт, жонш, нүүрс, гянт болдын ордод ажиллаж байна. Тэдний 90 хувийг алтны гороон болон үндсэн ордод хууль бусаар ашиглалт явуулж байгаа иргэд эзэлдэг аж. Тиймээс ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол байгаль орчин сүйдэх нэг нөхцөл болж байна гэж холбогдох албаныхан хэлж байгаа юм. Өмнө нь тухайн хуульд оруулсан өөрчлөлтөөр гар аргаар алт олборлогчдыг нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулж, 5-10 гишүүнтэй байхаар зохицуулснаар тодорхой ахиц гарч, аюулгүй ажиллагаа, татвар хураамж төлөх талаар эерэг үр дагавар гарсан байна. Ашигт малтмалын газрынхны гаргасан тооцоогоор хувиараа хөдөлмөр эрхэлж буй нинжа нар жилд 0.5 тонн алт олборлодог гэнэ.
Нийтлэлч
Д.Мөнх
Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.