Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно
2011.12.07

Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно


eronhii-said-ganstaaraa

















Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно
ТОВЧХОН
  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Индонез улсад болох Ардчиллын төлөөх Балийн IY чуулганд оролцохоор өнөөдөр өглөө Улаанбаатараас мордлоо.
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  Индонез  улсад болох Ардчиллын төлөөх Балийн IY чуулганд оролцохоор өнөөдөр өглөө Улаанбаатараас мордлоо. Энэ удаагийн  чуулга уулзалт нь тус улсын Бали арал дээр болох бөгөөд “ Өөрчлөгдөж буй дэлхий дахины ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх нь : Ардчиллын дуу хоолойг дэмжих нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Мөн  Балийн энэ удаагийн чуулга уулзалтад Монгол улсын Ерөнхий сайдыг анх удаа урьж байгаагаараа онцлог болж байна.

Монгол улсын Засгийн газрын тэргүүн тус чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож, “ Өөрчлөгдөж буй дэлхий дахины ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх нь : Ардчиллын төлөө дуу хоолойг хүлээн авах нь” сэдэвт дээд түвшний хуралдаанд оролцож үг хэлнэ. Мөн “ Ардчиллын төлөөх дуу хоолойг хүлээн авах Төрийн  чадвар” болон “ Иргэний нийгмийн оролцоог ардчилсан орон зайгаар хангаж өгөх нь “ сэдэвт харилцан ярилцлагуудад тус тус оролцох бөгөөд  чуулга уулзалтын  үеэр  Индонезийн Ерөнхийлөгчид бараалхахаас гадна хоёр талын уулзалтууд хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.