Утаанаас хамгаалах амны хаалт тараана
2011.12.08

Утаанаас хамгаалах амны хаалт тараана

Утаанаас хамгаалах амны хаалт тараана
ТОВЧХОН
  • "Ногоон шугам" ТББ болон Дүдү Боловсрол сан хамтран "Инээдэг маск" хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

"Ногоон шугам" ТББ болон Дүдү Боловсрол сан хамтран "Инээдэг маск" хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Үүний эхлэл болгож энэ сарын 12-ноос эхлэн гурван сургуулийн 1500, гурван цэцэрлэгийн 600 хүүхэд, зургаан хорооны 1500 гаруй хүнд утаанаас хамгаалах нано технологиор бүтээгдсэн маскийг үнэгүй тарааж нэг сарын дараа үр дүнг нь харахаар болжээ. Амны хаалтыг БНСУ-ын "Самсунг" корпорацийн охин компанид захиалгаар хийсэн бөгөөд утаанаас 99 хувь хамгаалах чадвартай нэг удаагийн эд ажээ. Нийслэлийн утаа хэрээс хэтэрч байгаа энэ цагт Монголын төр олон тэрбум төгрөгийг дэмий зүйлд цацсан ч тэр нь үр дүнгээ өгөхгүй, хүмүүсийн эрүүл мэндэд анхаарахгүй байна. "Ногоон шугам" ТББ энэ хөтөлбөрийг эхлүүлсэн бол цаашид төр засаг хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг ч дуулгалаа.

Улаанбаатарын утааг ойрын таван жилд багасгаж чадахгүй бөгөөд харин хорт утаанаас маск зүүж эрүүл мэндээ хамгаалах нь хамгийн зөв арга юм гэдгийг олон улсын туршлагаас судалсан гэдгээ дуулгаж цаашид манай төр засаг, хувийн хэвшлийн томоохон компаниуд дэмжих байх гэдэгт итгэлтэй байгаагаа төслийн хамт олон уламжиллаа.

Нийтлэлч
Э.Болд
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.