Ахмадууд иргэний үнэмлэхээрээ зорчино
2011.12.09

Ахмадууд иргэний үнэмлэхээрээ зорчино

Ахмадууд иргэний үнэмлэхээрээ зорчино
ТОВЧХОН
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуулийн дагуу орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуулийн дагуу орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй.

Улаанбаатар хотын харьяат ахмад настан "2008", хөгжлийн бэрхшээлтэй иргэд "2009" үнэмлэхээр үнэ төлбөргүй зорчиж байна. Хөдөө орон нутгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Улаанбаатар хотын дотор автобусанд мөн адил үнэ төлбөргүй зорчих ёстой ажээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын 2011 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр тушаалаар дээрх журмыг баталжээ. Уг журмын нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хөдөө орон нутгийн ахмад настан нь иргэний үнэмлэхээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь тэтгэврийн дэвтрээ үзүүлж Улаанбаатар хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбусаар үнэ төлбөргүй зорчино" гэж заажээ.
Нийтлэлч
Д.Сүрэн
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.