Инфляци 1,3 хувиар өсжээ
2011.12.12

Инфляци 1,3 хувиар өсжээ

Инфляци 1,3 хувиар өсжээ
ТОВЧХОН
  • Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 2.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр өнгөрсөн арваннэгдүгээр сард инфляци өмнөх сарынхаас 1.3 хувь, 2010 оны арванхоёрдугаар дугаар сарынхаас 8.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувиар өсжээ. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 2.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт 11 дүгээр сарын эцэст 6133.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 45.4 тэрбум төгрөг буюу 0.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2194.1 тэрбум төг буюу 55.7 хувиар өсжээ. Тэр хэрээр гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний нийлүүлэлт ч өссөн байна. Өнгөрөгч 11 дүгээр сарын эцэст гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 678.9 тэрбум төгрөг болсон нь өмнөх сарынхаас 16.0 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 206.0 тэрбум төг буюу 43.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө болон мөнгөний нийлүүлэлт өсөхийн хэрээр инфляци өсөх хандлагатай байдаг билээ.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.