Хугацаа хэтэрсэн зээл буурсаар
2011.12.12

Хугацаа хэтэрсэн зээл буурсаар

Хугацаа хэтэрсэн зээл буурсаар
ТОВЧХОН
  • Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдэхийн хэрээр хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл буурсаар байгаа.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдэхийн хэрээр хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл буурсаар байгаа. Өнгөрөгч 11 дүгээр сард ч мөн адил энэ байдал хадгалагдлаа. Аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 11 дүгээр сарын эцэст 5438.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 216.8 тэрбум төг буюу 4.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2326.2 тэрбум төг буюу 74.7 хувиар өсжээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл мөн хугацаанд 71.5тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.5тэрбум төгрөг буюу 0.7 хувиар өсөж, өмнөх оны мөн үеийнхээс 18.7 тэрбум төг буюу 20.7 хувиар буурсан байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2011 оны 11 дүгээр сарын эцэст 343.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.2 тэрбум төг буюу 1.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 27.7 тэрбум төг буюу 7.5 хувиар буурчээ.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.