Гадаад худалдааны алдагдал 5,2 дахин нэмэгдлээ
2011.12.12

Гадаад худалдааны алдагдал 5,2 дахин нэмэгдлээ

Гадаад худалдааны алдагдал 5,2 дахин нэмэгдлээ
ТОВЧХОН
  • Үүнээс экспорт 4303.9 сая ам.доллар, импорт 5967.3 сая ам.долларт хүрч, тэнцэл 1663.4 сая ам.долларын алдагдалтай гарлаа.
Манай улс 2011 оны эхний 11 сард дэлхийн 123 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10271.2 сая ам.долларт хүрч байна. Үүнээс экспорт 4303.9 сая ам.доллар, импорт 5967.3 сая ам.долларт хүрч, тэнцэл 1663.4 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1343.0 сая ам.доллар буюу 5.2 дахин өссөн үзүүлэлт аж.

Гадаад худалдааны тэнцэл 2010 оны 11 дүгээр сард 62.5 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2011 оны 11 дүгээр сард 99.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 37.2 сая ам.долл буюу 59.5 хувиар өсжээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4849.4 сая ам.доллар буюу 89.4 хувь, үүнээс импортын хэмжээ 3096.2 сая ам.доллар буюу 2.1 дахин, экспортын хэмжээ 1753.2 сая ам.доллар буюу 68.7 хувиар тус тус өсжээ.
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.