2012 оноос ЕБС-д шатрын хичээл орно
2011.12.13

2012 оноос ЕБС-д шатрын хичээл орно

2012 оноос ЕБС-д шатрын хичээл орно
ТОВЧХОН
  • БСШУЯ-наас 2012 оны хичээлийн жилээс шатрын спортыг сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна.
  • Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн шатрын багш бэлтгэх сургалтыг 14 хоногийн хугацаатайгаар Спортын төв ордонд эхлүүллээ.
БСШУЯ-наас 2012 оны хичээлийн жилээс шатрын спортыг сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн шатрын багш бэлтгэх сургалтыг 14 хоногийн хугацаатайгаар Спортын төв ордонд эхлүүллээ.

Сургалтанд аймаг бүрээс нэг, дүүрэг тус бүрээс гурван багш хамрагдаж байгаа ба сургалтыг Монгол Улсын шатрын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, шатрын олон улсын хэмжээний мастер Ц.Лхагвасүрэн, Дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва нар удирдан явуулж байна.

Нэгдүгээр шатны сургалтанд хамрагдсан эдгээр багш нар аймаг, орон нутагтаа дараагийн шатны шатрын багш бэлтгэх сургалтыг 2012 оны эхний хагаст багтаан зохион байгуулах юм байна. Сургалтыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нээж хэлсэн үгэндээ "гар нь түрүүлж ажиллахаасаа толгой нь илүү ажилладаг ирээдүйн эздийг бэлтгэх хэрэгтэй" гээд багш нарт амжилт хүслээ.

Мөн энэ үеэр сургууль, цэцэрлэгийн багш нарын ажил хаялтын талаар салбарын сайдаас асуухад "Нэгэнт Засгийн газрын тогтоол гарсан учраас бид мөрдөх л ёстой. Хэрэв багш нар ажил хаявал хүүхдүүд л хохирох учраас бид дараагийн шатны арга хэмжээг авч теле хичээл явуулах болно" гэлээ.
Нийтлэлч
О.Ууганжаргал
Эх сурвалж
Нийслэл таймс сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.