Сарны бүтэн хиртэлт 51 минут үргэлжилжээ
2011.12.13

Сарны бүтэн хиртэлт 51 минут үргэлжилжээ

Сарны бүтэн хиртэлт 51 минут үргэлжилжээ
ТОВЧХОН
  • Европ, Төв Ази, Африкийн ихэнх оронд үзэгдсэн сар хиртэлт Монголд арванхоёрдугаар сарын 11-ний 20.45 цагаас 00.30 хүртэлх хугацаанд үзэгджээ.
Европ, Төв Ази, Африкийн ихэнх оронд үзэгдсэн сар хиртэлт Монголд арванхоёрдугаар сарын 11-ний 20.45 цагаас 00.30 хүртэлх хугацаанд үзэгджээ. Харин бүтэн хиртэлт 51 минут үргэлжилсэн байна. Сар хиртэлтийн оргил үе нь 22 цаг 33 минут байсан аж. Уг сарны бүтэн хиртэлт нийслэл хотоос тод харагдаагүй бөгөөд цас хялмайлсан, манантай байсан хэдий ч одон орон судлалын оргил дээр судалгааг амжилттай явуулжээ. Судалгаа хийж байхад сар бүтэн хиртэх үеэр сарыг тойрсон Марал, Мичид болон Үхэр, Хамтатгах зэрэг одны ордууд тод харагдаж байсан гэнэ. Улаан сарны туяанд гараг эрхэс, тэнгэрийн орон үзэсгэлэнтэй харагдаж байсан тухай Одон орон судлалын төвөөс мэдээлэл өглөө.
Нийтлэлч
Н.Туяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.