Дэлхийн дараагийн хямрал: Ажилгүйдэл
2011.12.13

Дэлхийн дараагийн хямрал: Ажилгүйдэл

-Монголд ажилгүйдэл 54 хувиар өсчээ-
ТОВЧХОН
  • Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн сарын эцэст 62 мянга болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 мянган хүнээр буюу 54 хувиар өссөнийг мэдээллээ.
  • Ажилтай, ажилгүйчүүдийн аль нь ядууралд буруутайг хайгаад хариулт нь олдсонгүй.
-Монголд ажилгүйдэл 54 хувиар өсчээ-

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн сарын эцэст 62 мянга болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 мянган хүнээр буюу 54 хувиар өссөнийг мэдээллээ. Ажилтай, ажилгүйчүүдийн аль нь ядууралд буруутайг хайгаад хариулт нь олдсонгүй.

ВВС-гийн судалгаагаар дэлхий дахинд ажилгүйдэл эрчимтэй өсч байгааг мэдээлэв. 23 улсыг хамарсан 11 мянган ажилгүй иргэний тоо энэ өсөлтийг гэрчилж буйг ВВС-ийн тоймч Марк Грегори тэмдэглэв. Энэ бүхний цаад шалтгаан нь авлига хэмээн судалгаанд хамрагдсан зарим хүн нэрлэсэн байна. Улс орон бүрт авлига, хээл хахууль хамгийн гол санаа зовоосон асуудал болоод байгаа нь энэ.

Авлига, ядуурал, дараа нь ажилгүйдэл нөхцөл байдлыг улам дордуулж байна. Жагсаалтын эхэнд Испани улс бичигджээ. Тэдний 54 хувь нь ажилгүйдлийн талаар санал өгсөн байна. Энэ нь өнгөрсөн жил ВВС-гийн хийсэн судалгааны дүнгээс гуравны нэгээр илүү байгаа юм. Испани бол өрийн хямралд идэгдэж буй евро бүсийн зүрх нь бөгөөд залуучуудын ажилгүйдэл хэдийнэ 40 хувь давжээ.

Гана, Мексик, Нигер, Туркэд ч ялгаагүй энэ ийм дүр зураг давамгайлж байна. Эдийн засгийн өсөлт удааширч байгаа, санхүүгийн салбар бэрхшээлтэй тулгарсан зэрэг нь ажлын байрыг ховор зүйлсийн нэг болгожээ. Энэ төрлийн анхны судалгаа 2009 онд хэвлэгдсэн юм. Ингэхдээ АНУ-ын хөрөнгө оруулалтын "Лехман Бродерс" банкны сүйрлийн хар өдөртэй давхацсан билээ. Иймд хээл хахууль болон ядуурал нь дэлхий дахины маргааны гол сэдэв боллоо.

Гэвч сүүлийн үеийн судалгааны хариу ондоо үр дүн өгсөн нь улс орон бүрийн ард түмний олж харах чухал сэдэв боллоо. АНУ, Франц, Япон зэрэг баян,. хөг-жингүй улсууд эдийн засгийн өсөлтийн гол тулгуур цэг болоод байна. Харин Нигер, Энэтхэг, Турк, Индонез, Перуд авлига шуугиан тарьсан хэвээр.

Эдгээр хөгжиж буй улсад Засгийн газрынх нь болон бизнесийн сульдсан ил тод байдал хамгийн ихээр давамгайлж байна. Хятад, ОХУ, Кени, Филиппин зэрэг бусад хөгжиж буй улсад хүнс, эрчим хүчний үнийн өсөлт гол асуудал болжээ.
Нийтлэлч
Ж.Цогзолмаа
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.