Г.Батхүү: Монголчууд их зүйл хийж бүтээх хүч, нөөц бий
2011.12.12

Г.Батхүү: Монголчууд их зүйл хийж бүтээх хүч, нөөц бий

Монгол инженерүүд J800-M загварын цахилгаан автобус бүтээлээ. Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны гишүүн 20 гаруй байгууллагын инженерүүд бүтээсэн энэхүү автобусны нээлтийн ёслол болов. Ёслолд УИХ-ын дэд дарга, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Д.Ганболд нар оролцлоо.batkhii_neelt

 

Байгаль орчинд ээлтэйцахилгаан автобус “Евро-3” стандартад нийцсэн, зорчигчдын ая тухыг хангасан, утаагүй, эдийн засгийн хэмнэлттэй гээд олон давуу талтай. Монгол инженерийн гаргасан зураг төслөөр монгол инженерүүд бүтээсэн уг автобусны зарим эд ангийг ОХУ, Япон, БНСУ, БНХАУ-аас авсан байна. УИХ-ын дэд дарга Г.Батхүү ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Үндэсний үйлдвэрт монгол инженер бүтээсэн троллейбус өнгөрсөн онд ашиглалтад орж байсан. Харин одоо байгальд ээлтэй цахилгаан автобусыг бүтээлээ. Монголчууд төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарт их зүйл хийж бүтээх нөөц бололцоо бий. Гагцхүү энэ боломжоо зөв ашиглах ёстой” гэв.

 

Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбоо жил бүр монгол инженерүүдийг мэргэшүүлж буй. Өнөөдрийн байдлаар Японд 20 гаруй инженер мэргэжил дээшлүүлж, туршлага судалж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.