Хятад АНУ-ын машинаас татвар авна
2011.12.16

Хятад АНУ-ын машинаас татвар авна

Хятад АНУ-ын машинаас татвар авна
ТОВЧХОН
  • Америкийн ачаа тээврийн машиныг Хятад руу ихээр гаргаж байгаа нь дотоодын эрэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн тус улсын худалдааны сайд мэдээлсэн байна.
  • Эхний ээлжинд татварыг Америкт үйлдвэрлэсэн General Motors, Chrysler, Mercedes Benz болон BMW машинуудад ногдуулах болжээ.

Америкийн ачаа тээврийн машиныг Хятад руу ихээр гаргаж байгаа нь дотоодын эрэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн тус улсын худалдааны сайд мэдээлсэн байна. Эхний ээлжинд татварыг Америкт үйлдвэрлэсэн General Motors, Chrysler, Mercedes Benz болон BMW машинуудад ногдуулах болжээ. Хятад улс дэлхийн ачаа тээврийн машины зах зээлд томоохон байр суурь эзэлдэг юм.

АНУ-аас Хятад руу экспортлох автомашинд 2-21.5 хувийн татвар ногдуулах бөгөөд энэхүү татвар хөдөлгүүрийн багтаамж нь хоёр литрээс дээш автомашинд үйлчилнэ гэж худалдааны сайд мэдээлсэн аж. Өнгөрөгч есдүгээр сард Хятадаас Америк руу экспортолсон дугуйн хаймрын худалдаа алдагдал хүлээсэн юм. Улмаар үүний дараагаас Америкт үйлдвэрлэсэн машинд татвар ногдуулах шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.