АНУ-ын анхны алтан  зоос 7,4сая доллар хүрчээ
2011.12.19

АНУ-ын анхны алтан зоос 7,4сая доллар хүрчээ

АНУ-ын анхны алтан зоос 7,4сая доллар хүрчээ
ТОВЧХОН
  • Зоосон мөнгийг Уолл-стритийн хөрөнгө оруулалтын нэг сангийн төлөөлөгч худалдан авчээ.
  • Ховор зоосон мөнгө 26,66 грамм жинтэй аж. ХҮIII зууны сүүлээр нэг ийм алтан зоос 15 доллароор үнэлэгдэж байв.

АНУ-ын анхны алтан зоосуудын нэгийг Шинэ Орлеандад болсон дуудлага худалдааны үеэр 7,4 сая доллароор борлуулжээ. Тийнхүү 1787 онд дархан Эфраим Брэшерийн долоон ширхэг цутгасан зоос дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон байна.

Зоосон мөнгийг Уолл-стритийн хөрөнгө оруулалтын нэг сангийн төлөөлөгч худалдан авчээ. Ховор зоосон мөнгө 26,66 грамм жинтэй аж. ХҮIII зууны сүүлээр нэг ийм алтан зоос 15 доллароор үнэлэгдэж байв. Дархантай хөрш зэргэлдээ аж төрж байсан учир АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон алтан зоосыг барьж үзсэн байж болохыг үгүйсгэх аргагүй юм.

1998 оны нэгдүгээр сард Брэшерийн цутгасан нэг алтан зоосыг Йелийн их сургууль дээр болсон дуудлага худалдаагаар 800 мянган доллароор худалдсан байдаг. Хэдэн жилийн дараа Америкийн нэг цуглуулагч зоосон мөнгөний хоёр дахь хувилбарыг 2,99 сая доллароор худалдан авч байжээ.

Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.