70 мянган төгрөг олгох журмыг Засгийн газар батална
2011.12.21

70 мянган төгрөг олгох журмыг Засгийн газар батална

70 мянган төгрөг олгох журмыг Засгийн газар батална
ТОВЧХОН
  • Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс их, дээд сургуулиудын өдрийн ангийн оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг олгохоор болсон.
  • Энэ мөнгийг хичээлийн шинэ жилийн хугацаанд буюу 10 сарын турш их, дээд сургуулиудын өдрийн ангийн оюутнуудад олгох юм байна.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс их, дээд сургуулиудын өдрийн ангийн оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг олгохоор болсон. Энэ мөнгийг хичээлийн шинэ жилийн хугацаанд буюу 10 сарын турш их, дээд сургуулиудын өдрийн ангийн оюутнуудад олгох юм байна. Харин энэ мөнгө тараах асуудлыг Монголын оюутны холбооноос эсэргүүцэж байгаа. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгө тараах нь буруу түүний оронд компьютер тараах нь зөв гэж үзэж байгаа юм. Харин энэ мөнгийг хэрхэн олгох талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайханаас тодрууллаа.

-Их, дээд сургуулийн оюутнуудад он гараад 70 мянган төгрөг олгохоор болсон. Энэ мөнгийг хэрхэн олгох бол?
-Одоогоор тодорхой журам гараагүй байна. Дээрх мөнгийг олгох болсонтой холбоотой журмыг Засгийн газрын хуралдаанд оноос өмнө оруулах байх. Тэгэхээр тодорхой болно. Журам батлагдаагүй болохоор тэгнэ, ингэнэ гэсэн хариулт өгөх боломжгүй байна.

-Засгийн газрын хуралдаанд хэзээ оруулах вэ?
-Ойрын үед тодорхой болох байх. Хэрвээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх юм бол манайхаас нэгдсэн мэдээлэл өгөх байх. Өөрөөр хэлбэл, яг ямар журмаар оюутнуудад 70 мянган төгрөгийг олгох талаар мэдээлнэ. Угаасаа он гаргаад энэ мөнгийг өгнө. Засгийн газарт журам нь орсон байгаа харин хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.

-70 мянган төгрөгийг хэдэн оюутанд олгох талаар тооцоо гарсан уу?
-Ер нь бакалаврын ангийн оюутнуудад энэ мөнгийг олгоно. Дээд боловсролын санхүүжилтийн хуульд ч гэсэн ерөнхийдөө иймэрхүү байдлаар зааж өгсөн байгаа.

-Оройн анги, эчнээгээр сурч байгаа оюутнуудад олгохгүй юм уу?
-Засгийн газрын тогтоол гарч байж л тэр нь шийдэгдэх болно. Урьдчилж хэлж болохгүй байна. Угаасаа энэ долоо хоногт багтаад журам нь гарах байх гэж бодож байна. Тэгэхээр ийм ийм оюутанд ингэж олгоно гэсэн бүх хариу журмаар батлагдана.
Нийтлэлч
Э.Пагмадулам
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.