Хөдөө аж ахуйн салбарт хамгийн олон хүн ажилтай болжээ
2011.12.21

Хөдөө аж ахуйн салбарт хамгийн олон хүн ажилтай болжээ

Хөдөө аж ахуйн салбарт хамгийн олон хүн ажилтай болжээ
ТОВЧХОН
  • Засгийн газраас зарласан «Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил»-ийн ажлын хүрээнд энэ сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 72080 хүн шинээр ажилтай болжээ.
  • Нийт ажилд орсон хүний 31326 нь эмэгтэйчүүд байна.

Засгийн газраас зарласан «Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил»-ийн ажлын хүрээнд энэ сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 72080 хүн шинээр ажилтай болжээ. Нийт ажилд орсон хүний 31326 нь эмэгтэйчүүд байна.

Баруун бүсийн аймгуудад 9488, хангайн бүсэд 12 325, төвийн бүсэд 11869, зүүн бүсэд 5293 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 33105 хүн шинээр байнгын ажилд оржээ. Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэгт тус бүр 5000-5880 хүн шинээр ажлын байртай болсон байна.

Баян-Өлгий аймаг 2305 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол хангайн бүсэд Архангай аймаг 2382, төвийн бүсэд Сэлэнгэ ай­маг 2452, зүүн бүсэд Дорнод аймаг 2288 хүнийг шинээр ажлын байр­тай болгосноороо бусдыгаа хошуу­чилжээ.

Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 13142 нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт ажиллаж бай­гаа нь хамгийн ихэд тооцогдож бай­на. Тэгвэл барилгын салбарт 12896 хүн, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 8733, бөөний болон жи­жиглэн худалдаа, машин, мото­циклийн засвар үйлчилгээний сал­барт 8691, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн сал­барт 7242 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.