Гол, мөрөн цөмрөх аюултайг анхааруулж байна
2011.12.22

Гол, мөрөн цөмрөх аюултайг анхааруулж байна

Гол, мөрөн цөмрөх аюултайг анхааруулж байна
ТОВЧХОН
  • Ус, цаг уурын хүрээлэнгийнхэн гол, мөрний мөсөн дээгүүр зам товчлох гэж гарахгүй байхыг малчид, тээвэрчдэд анхааруулж байна.
  • Манай орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон ч бүрэн хөлдөөгүй, цөмрөх аюултай байгаа ажээ

Ус, цаг уурын хүрээлэнгийнхэн гол, мөрний мөсөн дээгүүр зам товчлох гэж гарахгүй байхыг малчид, тээвэрчдэд анхааруулж байна.

Манай орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон ч бүрэн хөлдөөгүй, цөмрөх аюултай байгаа ажээ. Мөсний зузаан олон жилийн дунджаас 10-20 см нимгэн байгааг анхааруулав.

Маргааш төвийн нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40, өдөртөө 22-27, Хараа, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 28-33, өдөртөө 16-21 хэм хүйтэн. Говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19, өдөртөө 4-9, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.