Бөхөд цол олгох асуудлыг хэлэлцэхийг дэмжив
2011.12.22

Бөхөд цол олгох асуудлыг хэлэлцэхийг дэмжив

Бөхөд цол олгох асуудлыг хэлэлцэхийг дэмжив
ТОВЧХОН
  • Өнөөдөр үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гишүүд хэлэлцэв.

Өнөөдөр үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гишүүд хэлэлцэв. Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулга хийсний дараа  Гишүүд санал бодлоо хэлэлцлээ.Үүнд Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бөхөд улсын цол олгох тухай хэлэлцсэн юм. Хуульд зааснаар бол үндэсний их баяр наадмаар бөхчүүд цол нэмдэг. Гэсэн ч Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бөхчүүдэд цол олгох нь зүйтэй гэж үзэх гишүүд байсан ч болохгүй гэсэн байр суурьтай гишүүд ч байлаа. Гишүүд нэлээд маргалдаж хэлэлцсэний эцэст санал хураахад бөхөд цол олгох асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр шийджээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.