АНУ-ын зээлжих эрхийн чансаа 2013  онд буурч болзошгүй
2011.12.24

АНУ-ын зээлжих эрхийн чансаа 2013 онд буурч болзошгүй

АНУ-ын зээлжих эрхийн чансаа 2013 онд буурч болзошгүй
ТОВЧХОН
  • Өнгөрсөн наймдугаар сард олон улсын «Стандард энд Пүүрс» агентлаг АНУ-ын зээлжих эрхийн чансааг ААА-гаас нэг шат бууруулж АА+ болгосон билээ.

НЬЮ-ЙОРК. /Блумберг/. Америкийн хууль тогтоогчид болон засгийн газар улсын өрийн өсөлт болон төсвийн алдагдлыг бууруулах талаар арга хэмжээ авахгүй бол тус улсын зээлжих эрхийн чансааг 2013 онд бууруулах шийдвэрийг олон улсын үнэлгээний «Фитч» агентлаг гаргаж магадгүй. Энэ тухай тус агентлагийн мэдэгдэлд дурдсан байна.

«Үлэмж хэмжээтэй болсон улсын өр болон төсвийн алдагдал нь ААА гэсэн зэрэглэлийг хэвээр байлгахад нийцэхгүй. Конгрессын шинэ бүрэлдэхүүн болон шинэ засгийн газар өр, алдагдлыг бууруулах стратегийг батлахыг гол зорилтоо болгох ёстой. Эс бөгөөс АНУ-ын чансаа 2013 онд буурна» гэж мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Конгрессын хоёр намын комисс ойрын 10 жилд төсвийн зардлаа 1,2 триллион доллароор бууруулах асуудлаар буулт хийж чадаагүйн улмаас тус улсын зээлжих эрхийн чансааг буурна гэсэн урьдчилсан таамгийг «Фитч» агентлаг энэ оны 11 дүгээр сарын сүүлээр гаргасан билээ. «Сөрөг урьдчилсан таамаг гарсан нь ойрын хоёр жилийн хугацаанд чансаа буурах магадлалыг 50 хувиар өсгөж байна» гэж агентлаг тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сард олон улсын «Стандард энд Пүүрс» агентлаг АНУ-ын зээлжих эрхийн чансааг ААА-гаас нэг шат бууруулж АА+ болгосон билээ. Тус улсын төсвийн алдагдал одоо 1,1 триллион доллар, улсын өр нь 15,1 триллион долларт хүрээд байна.

Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.