"Төрийн мэдээлэл" нэрэмжит шагналтнаа тодруулна
2011.12.24

"Төрийн мэдээлэл" нэрэмжит шагналтнаа тодруулна

ТОВЧХОН
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн зөвлөл Нэрэмжит шагналаа УИХ-ын хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааг олон нийтэд бодитой, шуурхай мэдээлж, хууль, УИХ-ын бусад шийдвэрийг талбарлан таниулах, ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж буй хэвлэл мэдээллийн байгууллага, хамт олон, сэтгүүлчид олгож байхаар шийдвэрлэсэн билээ.

Шалгаруулалтыг бодитой болгох үүднээс парламентын сэтгүүлчдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд хэвлэл, мэдээллийн 30-аад байгууллагын 50 гаруй парламентын сэтгүүлч санал бодлоо илэрхийлсэн байна. Мөн 22 сонин хэвлэл, мэдээллийн 4 сайт, “Монцамэ” мэдээллийн агентлаг, үндэсний болон арилжааны 18 телевиз, радиогийн байгууллагаас саналаа ирүүллээ. Энэ бүхнийг нэгтгэж албан ёсны дүнгээ гаргах бөгөөд шагналын эзэн ирэх даваа гариг буюу 12 дугаар сарын 26-ны өдөр тодорно.

Энэ өдрийн 11 цагт Төрийн ордны хоёрдугаар давхрын фойед шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох бөгөөд УИХ-ын Тамгын газрын дарга бөгөөд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөлийн дарга Ц.Шаравдорж шагналыг гардуулахюм. Ёслолын ажиллагаанд УИХ-ын даргын зөвлөхүүд, Зөвлөлийн гишүүд , Парламентын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Парламентын сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцоно. Шагналыг өргөмжлөл нэг сая төгрөг дагалдах юм.

Түүнчлэн “Монгол эгшиглэн” хүүхдийн ардын дууны хамтлаг ая дуугаа өргөнө.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.