Алтны 23 орд шинээр бүртгүүлжээ
2011.12.24

Алтны 23 орд шинээр бүртгүүлжээ

Алтны 23 орд шинээр бүртгүүлжээ
ТОВЧХОН
  • Эрдэс баялгийн зөвлөлийн мэдээлснээр энэ онд 14 төрлийн ашигт малтмалын 112 орд илрүүлж, бүртгүүлсэн байна. Үүнээс хамгийн олон нь нүүрсний уурхай бөгөөд жилийн дотор 27 орд илрүүлж, Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгчээ.

Эрдэс баялгийн зөвлөлийн мэдээлснээр энэ онд 14 төрлийн ашигт малтмалын 112 орд илрүүлж, бүртгүүлсэн байна. Үүнээс хамгийн олон нь нүүрсний уурхай бөгөөд жилийн дотор 27 орд илрүүлж, Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгчээ. Түүнчлэн алтны 23, төмрийн долоо, зэсийн дөрвөн орд нээж, заримд нь уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ. Үүнээс гадна уран, ховор металл, өнгөт төмөрлөг, молибден, газрын тос, цайрын ордуудыг ч шинээр бүртгэн авсан байна. Шинээр илрүүлсэн ордуудын нөөцийг нэгтгэн дүгнэвэл, алт 35 мянга, вольфрамынх 60 мянга, төмөр 30 сая, нүүрс 8.4 тэрбум тонн болсон аж.

Нийтлэлч
Г.Түвшин
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.