CЕХ-ны тойрог байгуулах хуулийн төслийг бүлгүүд дэмжлээ
2011.12.26

CЕХ-ны тойрог байгуулах хуулийн төслийг бүлгүүд дэмжлээ

ТОВЧХОН
Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн баасан гаригт УИХ-д тойрог байгуулах саналаа өргөн барьсан билээ.

УИХ дахь Ардчилсан нам, МАН бүлгийн ээлжит хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцээд аль аль нь дэмжжээ.

СЕХ-ноос 29 тойрогт 48 мандатыг дараахь байдлаар хуваарилаж, үлдсэн 28-ыг нь намын нэрийн жагсаалтаар оруулна. Булган, Говь-Алтай, Дорноговь болон Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгууд нэг мандаттай байна. Эдгээр аймгаас бусад аймаг тус бүр хоёр мандаттай байх юм. Харин Улаанбаатар хотын хэмжээнд Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг нэг тойрог болж -2 мандат, Баянзүрх дүүргийг Налайхтай нэгтгээд -3 мандат, Сүхбаатар дүүрэг- 2 мандат, Чингэлтэй дүүрэг- 2 мандат, Баянгол дүүрэг -2 мандат, Сонгинохайрхан дүүрэгт- 3 мандат тус бүр хуваарилжээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.