800 автобусанд шингэрүүлсэн хийн төхөөрөмж суурилуулна
2011.12.28

800 автобусанд шингэрүүлсэн хийн төхөөрөмж суурилуулна

800 автобусанд шингэрүүлсэн хийн төхөөрөмж суурилуулна
ТОВЧХОН
  • Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон "Цэвэр агаар" сангаас хамтран зарласан байгаа.
  • Тендер зарлаад эцсийн шалгаруулалтаар “Тур телком" гэсэн компани шалгарсан.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд их багтаамжийн автобусанд шатдаг нефтийн хий болон дизель түлшний хосолмол хэрэглээнд шилжүүлэх төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлыг эхлүүлсэн. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээнд шилжүүлснээр "Автотээврийн тухай'' хууль хэрэгжиж эхлэх юм. Харин өнөөдрийн байдлаар хэчнээн автобусанд шингэрүүлсэн шатдаг хийн төхөөрөмж суурилуулсан болон хэчнээнийг суурилуулах талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаагаас тодрууллаа.
-Нийтийн тээврийн автобусыг шингэрүүлсэн хийн төхөөрөмжид шилжүүлэхээр болсон. Энэ ажлын явц ямар байгаа вэ?
-2010 оны зургадугаар сард "Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтод хөтөлбөр" батлах тухай "36 дугаар тогтоол батлагдсан. Үүнд нийтийн тээврийн том оврын 800, бага багтаамжийн 1500 автобусыг шингэрүүлсэн хийн түлш рүү шилжүүлнэ гэсэн заалт бий. Үүнээс гадна хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээнд байгалийн шатдаг хий, цахилгаан хэрэгслээр ажилладаг автотээврийн хэрэгсэл ашиглана гэсэн байгаа. Энэхүү хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 2009 онд баталсан хуулийг хэрэгжүүлэхийн тулд 2010 онд тогтоол гаргасан. Тэгээд энэ онд тендер зарласан. Гэхдээ энэ тендерийг манайхаас зарлаагүй.

-Хаанаас зарласан юм. Ямар компани шалгарсан бэ?
-Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон "Цэвэр агаар" сангаас хамтран зарласан байгаа. Тендер зарлаад эцсийн шалгаруулалтаар “Тур телком" гэсэн компани шалгарсан. Тэгээд нийтийн тээврийн 800 автобусанд шингэрүүлсэн хийн түлш тавихаар болсон юм.

-Одоогоор хэчнээн автобусанд шингэрүүлсэн хийн түлш суурилуулаад байна вэ?
-Энэ ажлын эхлэл болгож 2-3 автобусанд тавьсан. Ингээд манай оношилгооны төвд тестлээд, эхний үр дүн нааштай гарсан мэдээлэл байна. Туршилтын хариу эерэг гарвал цаашид энэ ажил үргэлжлээд явна. Нийтийн тээврийн автобусыг ингэж хийн түлшинд шилжүүлснээр агаарын бохирдолд эерэгээр нөлөөлөх юм.

-Хот дотор болон хот орчимд цахилгаан хэрэгслээр ажилладаг автотээврийг ашиглана гэсэн. Өнөөдрийн байдлаар хэчнээн троллейбус үйлчилгээнд явж байна вэ?
-Өнөөдрийн байлаар 850 автобус шугаманд явж байна. Энэ 850 автобусны 50 орчим нь троллейбус байгаа. 2009-2010 онд нийт 30 гаруй троллейбусыг үйлдвэрлэсэн байгаа.
Нийтлэлч
Э.Пагмадулам
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.