Монгол улс анх удаа тусгаар тогтнолынхоо ойг тэмдэглэнэ
2011.12.28

Монгол улс анх удаа тусгаар тогтнолынхоо ойг тэмдэглэнэ

Монгол улс анх удаа тусгаар тогтнолынхоо ойг тэмдэглэнэ
ТОВЧХОН
  • Маргааш Монгол улс түүхэндээ хамгийн чухал баяраа тэмдэглэх гэж байна.
  • Нэгэн үед дэлхийн эзэнт гүрэн байсан Монгол улс түүхийнхээ урт хугацаанд унаж сэргэж явсан удаатай.
Маргааш Монгол улс түүхэндээ хамгийн чухал баяраа тэмдэглэх гэж байна.

Нэгэн үед дэлхийн эзэнт гүрэн байсан Монгол улс түүхийнхээ урт хугацаанд унаж сэргэж явсан удаатай. Мөн Манжийн дарлалд 200 гаруй жил явж ирсэн нь Монголчуудад тусгаар тогтнолоо олж авах боломжийг бүрдүүлжээ.

Ардын хувьсгалын, Улс тунхагласны гээд сардаа хоёроос доошгүй олон баяр тэмдэглэдэг болсон нь төдийлөн зүйд нийцэхгүй байгаа нь тодорхой болж байна.

Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо олж авсан эхэн үеэс Манжийн төрийн холбогдолтой бүх зүйлийг устгаж шинэ тулгар төр байгуулах өргөн хүрээтэй олон арга хэмжээ явагджээ. Хамгийн чухал арга хэмжээний нэг нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэх, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн өөрийн байгууллагуудыг үүсгэн байгуулж эдийн засгийн шинэ бодлого явуулсан байдаг. Түүгээр ч зогсохгүй сургууль соёлын газар байгуулж гадаад харилцааны бие даасан бодлого явуулж эхэлжээ. Шинээр шүүх, хууль сахиулах байгууллага бий болгож ирсэн байна. Ийнхүү тусгаар тогтносон Монгол улсыг хамгийн түрүүнд Түвдээс эхлээд хэд хэдэн улс орон хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тэртээх 100 жилийн өмнөх энэ өдөр Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж Нийслэл хүрээнээ өргөн тэмдэглээд зогсоогүй аймаг хошуудад тэмдэглэж байсан тухай түүхэн баримтад бичигдэн үлджээ. Социализмын үзэл сурталд баригдан бодит түүхээ гуйвуулсаар ирсэн алдааг арилган хойч үедээ үнэнээр таниулж байгаа нь ардчиллын бахархал юм.

Ийнхүү нийгмийн хэсэг давхаргын хүрээнд бус бүх Монголчуудын ёслол төгөлдөр тэмдэглэх баяр гэдгийг ойлгоцгоолоо. Өнөөдрөөс эхлэн Монголчууд бид ямар баярт ач холбогдол өгч тэмдэглэхээ ухаарав бололтой.
Нийтлэлч
Н.Лхагва
Эх сурвалж
Нийслэл таймс сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.