Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа
2011.12.28

Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа
ТОВЧХОН
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2011 оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 36005.8 мянган толгойд хүрч, 2010 оныхоос 3276.3 мянга буюу 10.0 хувиар өслөө.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2011 оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 36005.8 мянган толгойд хүрч, 2010 оныхоос 3276.3 мянга буюу 10.0 хувиар өслөө. Урьдчилсан дүнгээр адууны тоо толгой 2093.0 мянга, үхэр 2315.1 мянга, тэмээ 279.6 мянга, хонь 15509.1 мянга, ямаа 15809.0 мянгад хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, 2010 онтой харьцуулахад адуу 172.7 мянга, үхэр 139.1 мянга, тэмээ 10.0 мянга, хонь 1028.7мянга, ямаа 1925.8 мянган толгойгоор тус тус өсжээ. Малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсөж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1.8-22.2 мянган толгойгоор буурсан байна. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган,

 

Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт малын тоо өмнөх оныхоос таван төрөл дээрээ өсжээ. Түүнчлэн Өвөрхангай (403.5 мянга), Архангай (304.8 мянга), Баянхонгор (294.4 мянга), Завхан (282.9 мянга), Говь-Алтай (279.3 мянга) аймгууд хамгийн өндөр өсөлттэй байна. Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.4 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 43.1 хувь, ямаа 43.9 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхтой харьцуулахад ямааны эзлэх хувь 1.5 пунктээр өсөж, харин адуу, үхэр, хониных 0.1-1.1 пунктээр буурч, тэмээнийх өмнөх оны төвшинд байна.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.