31-нд нийтийн тээврийн автобус 01,00 цаг хүртэл үйлчилнэ
2011.12.28

31-нд нийтийн тээврийн автобус 01,00 цаг хүртэл үйлчилнэ

31-нд нийтийн тээврийн автобус 01,00 цаг хүртэл үйлчилнэ
ТОВЧХОН
  • Нийтийн тээврийн газраас энэ сарын 31-ний өдөр том оврын автобусыг шөнийн 01.00 цаг хүртэл иргэдэд үйлчлүүлэх шийдвэр гаргажээ.

Нийтийн тээврийн газраас энэ сарын 31-ний өдөр том оврын автобусыг шөнийн 01.00 цаг хүртэл иргэдэд үйлчлүүлэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, 4-р хороолол-Улаанхуаран, Толгойт-ХӨСҮГ, Яармаг-МУБИС-Ард, Нисэх-МУБИС-Ард, 3,4-р хороолол-4 зам-Шархад, Улиастай-Сүхбаатарын талбай, Зүрх уул-Чингэлтэй-МУБИС, Бэлх-ДарьЭх-Возкал, 3,4-р хороолол-ХӨСҮТ /зүүнээс/, Зүүн салаа-ХӨСҮГ, Их наран-МУБИС, 5шар-БЗШБТовчоо, ОУЭЗБДС-Жанжин клуб, Улиастай-Сансар-Согоотын гудамж чиглэлийн автобуснууд 31-ний шөнө 23.00-01.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай, МУБИС-ийн автобусны зогсоол дээр зогсож, зорчигчдыг тээвэрлэх юм байна. Өөрөөр хэлбэл, нийт 80 том оврын автобус иргэдэд үйлчлэх аж. Харин энэ өдөр үйлчилгээний үнэд өөрчлөлт орохгүй юм байна.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.