Д.Ганхуяг гишүүн ахмадуудад бэлэг гардууллаа
2012.01.02

Д.Ганхуяг гишүүн ахмадуудад бэлэг гардууллаа

ТОВЧХОН
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Баянзүрх дүүргийн 28 хорооны 3500 ахмадыг Бөхийн өргөөнд хүлээн авч, уулзан гарын бэлэг гардуулжээ. Мөн “Улаанбаатар чуулга”, “Паради” хамтлаг зэрэг урлаг соёлын одод оролцсон хүндэтгэлийн тоглолт үзүүлсэнд ахмадууд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна.

Баянзүрхчүүдээ УИХ-д төлөөлөн суугаа эрхэм гишүүн жил бүр ийнхүү ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай, ахмадууд ч төрийн түшээдээ хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн хэмээн ам сайтай байдаг. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг мөн Налайхын 1000 ахмадыг хүлээн авч уулзаж, гарын бэлэг гардуулан урлагийн тоглолт үзүүлж баярлуулжээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.