Нууц камертай автомашинаар зөрчил илрүүлж эхэллээ
2012.01.03

Нууц камертай автомашинаар зөрчил илрүүлж эхэллээ

Нууц камертай автомашинаар зөрчил илрүүлж эхэллээ
ТОВЧХОН
  • Замын хөдөлгөөний дүрмийг бүдүүлгээр зөрчиж, бусдын хөдөлгөөнд саад учруулан, аюулгүй байдлыг нь алдагдуулж байгаа жолооч нарыг илрүүлэх зорилгоор замын цагдаа нар далд хяналт тавьж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.
  • Зам дээр гарсан зөрчил маргааныг баримттай, нотолгоотой шийдвэрлэхэд нь нэг талаас туслах нөгөө талаас хянах зориулалттаар хэд хэдэн хяналтын төхөөрөмжүүд ашиглаж эхэлсэн.

Замын хөдөлгөөний дүрмийг бүдүүлгээр зөрчиж, бусдын хөдөлгөөнд саад учруулан, аюулгүй байдлыг нь алдагдуулж байгаа жолооч нарыг илрүүлэх зорилгоор замын цагдаа нар далд хяналт тавьж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.

 

Зам дээр гарсан зөрчил маргааныг баримттай, нотолгоотой шийдвэрлэхэд нь нэг талаас туслах нөгөө талаас хянах зориулалттаар хэд хэдэн хяналтын төхөөрөмжүүд ашиглаж эхэлсэн. Тухайлбал, нууц камер болон камер бүхий нүдний шил нь хоёр цагийн бичлэг тасралтгүй хийх бөгөөд дөрвөн цагийн бичлэгийг хадгалах чадвартай. Үүнээс гадна цагдаагийн машин бүрт нь камер суурилуулж өгсөн бөгөөд эдгээр камерууд нь мөн адил дөрвөн цагийн бичлэг хадгалж, фото зураг авдаг, -20 хэмийн хүйтэн, +89 хэмийн дулаанд ажиллах боломжтой. Цагдаа нарын зөрчил маргааныг хэрхэн шийдвэрлэж буйг камерт үлдсэн бичлэгээр нь хянах учраас цагдаа нарын иргэдтэй зүй бусаар харилцах боломжийг ч бууруулах ач холбогдолтой юм.

 

Замын цагдаагийн дэд дарга бөгөөд Нийслэлийн хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайханаас гудамж замд хяналтын камер суурилуулснаас хойш замын хөдөлгөөний зохицуулалтад ямар өөрчлөлт орж байгаа талаар тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм.

 

Замын голд зөвхөн цагдаа зогсож хөдөлгөөнийг зохицуулдаг, хянаж шалгадаг үе ард хоцорсон. Дэлхийн ихэнх улс орнууд замын зохицуулалт, хяналт шалгалтаа камер, техник, тоног төхөөрөмжөөр хянадаг эрин үе ирээд байна. Замын цагдаагийн алба хаагчид 1980-аад оны орон тоотойгоор ажиллаж байгаа энэ үед ийм техник төхөөрөмжийг ашиглахгүй бол хяналт, зохицуулалтыг явуулах боломжгүй болжээ. Энэ хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр гэрэл дохионы шинэчлэлийг хийж, хяналтын камер байрлуулсан байна. Өнөөдрийн байдлаар бүрэн хэмжээгээр нь хүлээн аваагүй ч хөдөлгөөн зохицуулах, хянаж шалгах ажилд шинэ дэвшил гарч байгаа аж.

 

Өнөөдөр нэг уулзвар дээр нэг цагдаа тавьчихаад, түүнийгээ тэр хавийн зам орчмын хөдөлгөөнийг зохицуул, түгжрэлгүй, аюулгүй, осолгүй байлгаж, хяналт шалгалт хий гэсэн шаардлага тавих нь төдийлөн оновчтой биш гэдэг нь амьдрал дээр харагдаж байна. Станцаар холбогдоод энд осол гарсан, энэ зам болохоо болилоо гэдэг үе өнгөрсөн. Одоо бол хаана осол гарсан, аль зам түгжирчихээд, аль замд тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтэрч байна гэдгийг камераар хараад цагдаа нартаа үүрэг өгч, хөдөлгөөнөө зохицуулж байгаа. Энэ бол яах аргагүй дэвшил гэсэн юм. Мөн тэрбээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх хяналт шалгалт дахин нэг шатаар хүрээгээ тэлж байгааг дурдаж байлаа.

Жолооч нарын замын цагдаа, цагдаагийн машин харахаараа дүрмээ баримталж, цагдаа байхгүй бол зөрчил гаргадаг гаж буруу зуршилыг таслан зогсоох үүднээс ийнхүү Замын цагдаагийн алба өөрсдийн алба хаагчдын хувийн автомашинуудад хяналтын камер байрлуулж эхэлжээ. Зөвхөн өнгөрсөн хоногт 240 ноцтой зөрчлийг нууц камерын тусламжтайгаар илрүүлэн баримтжуулж, 82 жолоочийн эрхийг Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хассан байна. Гудамж замд тавигдсан хяналтын камер, зөрчил илрүүлэгч, энгэрийн болон автомашинд суурьлуулсан телекамерыг ашиглан зөрчил илрүүлдэг байсан бол одоо алба хаагчидынхаа хувийн машинд хяналтын камер суурилуулж замын цагдаа хяналтаа чангатгалаа.

Нийтлэлч
Н.Гантуяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.