Гадаад паспорт ч цахим болно
2012.01.03

Гадаад паспорт ч цахим болно

Гадаад паспорт ч цахим болно
ТОВЧХОН
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Гадаад харилцааны сайд Г.Занданшатар бараалхаж, гадаад паспортыг цахим болгосон тухайгаа танилцуулж, загварыг нь гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Гадаад харилцааны сайд Г.Занданшатар бараалхаж, гадаад паспортыг цахим болгосон тухайгаа танил­цуулж, загварыг нь гардууллаа.

 

Тэрбээр хэлэхдээ “Гадаад паспортыг цахим болгож буй нь шинээр батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын зөвлөмжид нийцүүлж, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилготой. Паспортын нууцлалыг нэмэг­дүүлснээр хуурамчаар үйлдэх боломжийг хааж байгаа юм.

Монгол Улсын шинэ үеийн Гадаад харилцааны яам үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан дипломат болон албан паспортыг цахим мэдээллийн ялтастай болгон хэвлүүлж, 2012 оноос хэрэглэж эхлэхээр бэлтгэлийг хангаж байна. Цахим паспорт нь хүний нүүрний байдал, гар хуруу болон нүдний хээ зэрэг дахин давтагдашгүй мэдээллийг агуулдаг. Засвар оруулах боломжгүй. Нийт 27 нууцлалтай. 2013 оноос энгийн гадаад паспортыг цахим мэдээллийн ялтастай болгох болно” хэмээв.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.