Египетэд парламентын сонгууль болж байна
2012.01.04

Египетэд парламентын сонгууль болж байна

ТОВЧХОН
  • Египетийн парламентын доод танхим болох Ардын ассамблейн гишүүдийг сонгох гурав дахь шат¬ны сонгууль эхэллээ.
  • . Сонгууль хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нийт есөн мужид санал хураалтын хэсэг ажиллаж байна.

Египетийн парламентын доод танхим болох Ардын ассамблейн гишүүдийг сонгох гурав дахь шат­ны сонгууль эхэллээ. Сонгууль хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нийт есөн мужид санал хураалтын хэсэг ажиллаж байна. Өнгөрсөн хоёр­дугаар сард египетчүүд төрийн эрхэнд 30 гаруй жил болсон Ерөн­хийлөгч Х.Мубаракийг огцруулс­наас хойш анх удаа ийнхүү парла­ментын сонгуулийг явуулж байгаа юм. Эрх барьж буй Цэргийн дээд зөвлөл уг сонгуулийг гурван үе шаттай явуулахаа мэдэгдсэн.

 

Эхний сонгууль арваннэгдүгээр сарын сүүлээр болж, хоёр дахь шатных нь арванхоёрдугаар са­рын эхээр болсон юм. Урьдчилсан дүнгээр дээрх сонгуулиудад "Ла­лын ахан дүүс", "Эрх чөлөө нам", хэт консерватив үзэлтэй "Нур" намууд давуу  саналаар ялалт байгуулаад байгаа аж. Парла­ментын доод танхимын гишүүдийг сонгосны дараа египетчүүд дээд танхим болох "Шурын зөвлөл"-ийн гишүүдийг сонгох юм. Тус сонгууль мөн хоёр шаттай явагдана. Эхнийх нь нэгдүгээр сарын 29-30-нд хоёр дахь шатных ирэх хоёрдугаар сарын 14-15-нд явагдана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.