Өнгөрөгч онд манай оронд 460 мянган жуулчин иржээ
2012.01.06

Өнгөрөгч онд манай оронд 460 мянган жуулчин иржээ

Өнгөрөгч онд манай оронд 460 мянган жуулчин иржээ
ТОВЧХОН
  • Өнгөрөгч 2011 онд манай оронд нийтдээ гадаадын 460 мянган жуулчин ирсэн байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал 0.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өнгөрөгч 2011 онд манай оронд нийтдээ гадаадын 460 мянган жуулчин ирсэн байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал 0.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Манай орныг сонгож ирсэн жуулчдын олонх буюу 40 орчим хувийг Хятад бүрдүүлсэн бол удаах байрт Оросын жуулчид оржээ.

Харин хоёр хөршийн дараа Өмнөд Солонгос, Япон, АНУ, Герман, Британиас хамгийн олон жуулчин манайд иржээ. Гаднын жуулчид ихэвчлэн манай орны онгон байгаль, ергөн талыг сонирхохоор зуны улиралд зочилдог. Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, энэ салбарыг ихээхэн анхаарч байгаагаас манайд оронд ирэх жуулчдын тоо жил ирэх тусам өсч байгаа юм.

Түүнчлэн Байгаль орчин, Аялал жуулчлалын яам 2015 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж байгаа аж.
Нийтлэлч
М.Наранболд
Эх сурвалж
Монголын үнэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.