Монголбанк 66.35 сая ам.доллар худалдав
2012.01.06

Монголбанк 66.35 сая ам.доллар худалдав

Монголбанк 66.35 сая ам.доллар худалдав
ТОВЧХОН
  • Монголбанк валютын интервенц хийв. Гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд нийт 84.35 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ.

Монголбанк валютын интервенц хийв. Гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд нийт 84.35 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Улмаар Монголбанк нийт захиалгын 78.7 хувь буюу 66.35 сая ам.долларыг 1414 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас  захад оролцох нэг арга  хэрэгсэл аж. Монгол банкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоон хоног бүрийн мягмар, пүрэв гаригуудад тогтмол зохион байгуулдаг бол дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.

Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.