Нөөцийн махыг 1000 төгрөгөөр хямдруулна
2012.01.06

Нөөцийн махыг 1000 төгрөгөөр хямдруулна

Нөөцийн махыг 1000 төгрөгөөр хямдруулна
ТОВЧХОН
  • Нийслэлийн хэмжээнд 22 гаруй аж ахуй нэгжийн бэлтгэсэн 12 мянган тонн нөөцтэй нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаанд гаргахаар боллоо.
  • Ингэхдээ нийслэлийн хороо болгонд 2-3 цэгээр худалдаалах болсон байна.

Нийслэлийн хэмжээнд 22 гаруй аж ахуй нэгжийн бэлтгэсэн 12 мянган тонн нөөцтэй нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаанд гаргахаар боллоо. Ингэхдээ нийслэлийн хороо болгонд 2-3 цэгээр худалдаалах болсон байна. Одоогийн байдлаар нөөцийн махыг худалдах үнийг тогтоогүй байгаа ч худалдаалахаас өмнө зах зээлийн судалгаа хийж, гадуур худалдаалагдаж буй махны үнээс 1000 төгрөгөөр доогуур үнээр худалдаалах аж. Энэ жил 2000 тонн үхрийн мах, 2000 тонн ямаа, 8000 тонн хонины мах тус тус нөөцөлсөн. Харин нөөцийн махны талаар гардаг шилэгдсэн болон удсан мах гэх мэт санал гомдлын тухайд албаныхан өнгөрсөн жил мөн 12 мянган тонн нөөцийн махыг' худалдаанд гаргасан бүх мах борлуулагдаж дууссан учир нөөцийн махны тухайд асуудал гарахгүй" гэжээ.

Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.