Асрамжийн газруудыг онцгойлон анхаарна
2012.01.07

Асрамжийн газруудыг онцгойлон анхаарна

Асрамжийн газруудыг онцгойлон анхаарна
ТОВЧХОН
  • Асрамжийн газруудад энэ сарын 1-нээс эхлэн жилийн хугацаатайгаар "Ажил, үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээ" олгохоор болсон байна.
  • Энэ хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас асрамжийн газруудад үзлэг хийжээ. Үзлэгт улсын асрамжийн найман газар болон хувийн хэвшлийн нэг асрамжийн газрыг хамруулсан аж.

Асрамжийн газруудад энэ сарын 1-нээс эхлэн жилийн хугацаатайгаар "Ажил, үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээ" олгохоор болсон байна.

Энэ хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас асрамжийн газруудад үзлэг хийжээ. Үзлэгт улсын асрамжийн найман газар болон хувийн хэвшлийн нэг асрамжийн газрыг хамруулсан аж. Эдгээр асрамжийн газарт хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй болон ахмад настай нийлж 200 гаруй хүн асруулж байна.

Үзлэгээр асрамжийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үндсэн болон бусад үйлчилгээ, барилга байгууламж, орчны эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгасан байна. Тиймээс цаашид төрөлжсөн асрамжийн байгууллагуудын барилга байгууламжид засвар үйлчилгээ хийх, шинээр барилга барих, асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хоногт хэрэглэх хоолны илчлэгийн хэмжээ, зардлыг тогтоосон нормын дагуу олгохоор болсон байна.

Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.