Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-д айлчилна
2012.01.10

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-д айлчилна

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-д айлчилна
ТОВЧХОН
  • Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 11-14-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ян Зечигийн урилгаар Хятадад албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 11-14-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ян Зечигийн урилгаар Хятадад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ болж, хоёр талын харилцааны өргөн хүрээтэй асуудлууд, бүс нутгийн болон олон улсын сонирхсон асуудлуудаар санал солилцох юм. Өнгөрсөн оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д айлчлах үеэр хоёр улсын харилцааны түвшинг дээшлүүлж, стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхээр тохиролцсон билээ.

 

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.