Компаниудын буудайн нөөц дуусчээ
2012.01.12

Компаниудын буудайн нөөц дуусчээ

Компаниудын буудайн нөөц дуусчээ
ТОВЧХОН
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга нар болон гурил үйлдвэрлэгчид өчигдөр уулзсан аж.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга нар болон гурил үйлдвэрлэгчид өчигдөр уулзсан аж. Энэ үеэр ойрын өдрүүдэд бий болоод буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулж гурилын үнийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна. Учир нь бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх сургаар зарим зах, худалдааны төвийн лангуу, чингэлгүүд гурилын үнийг 100 хүртэлх төгрөгөөр нэмсэн тохиолдол гарсан байна.

 

Харин гурил үйлдвэрлэгчид үүнийг үгүйсгэж үнийг нэмээгүй болохоо хэлсэн ажээ. Тэд ойрын хугацаанд ч үнийг тогтвортой байлгах боломжтой болохоо тайлбарлаж байна. Гэвч гурил үйлдвэрлэгчдийн нөөцөлсөн буудай шавхагдаж, одоо авах буудайн үнэ бага зэрэг үнэтэй байгаа нь гурилын үнийг нэмэх шалтгаан болох бололтой. Нөгөө талаар импортын гурил хямд байгаа нь нөлөө үзүүлж байгаа аж. Энэ үеэр "Милл хаус" компанийн захирал ЖДинзориг 'Тонн буудайгаа бид өнгөрсөн намар бид 300-330 мянган төгрөгөөр авсан. Тухайн үед бид өнгөрсөн жил барьж байсан үнэ болох 550 мянган төгрөг гэсэн үнээ 520 мянга болгож хямдруулсан. Одоогоор энэ үнэ дээрээ барьж байна. Буудайны хувьд нөөц дууссан. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн буудайг бид авах нь тодорхой. Харин  ХХААХҮЯ-аас санал болгож байгаа үнэ буюу тонн буудайг 350 мянган төгрөгөөр авч гурилаа 520 мянган төгрөгөөр зарна гэдэг бидэнд ашиггүй" хэмээн хэлжээ.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.