Ерөнхийлөгч асан П.Очирбат Үндсэн хууль батлагсдад хандан үг хэлж байна
2012.01.13

Ерөнхийлөгч асан П.Очирбат Үндсэн хууль батлагсдад хандан үг хэлж байна

Ерөнхийлөгч асан П.Очирбат Үндсэн хууль батлагсдад хандан үг хэлж байна
ТОВЧХОН
  • Монгол УИХ шинэ Үндсэн хууль батлагсдадаа хүндэтгэл үзүүлэх хурал Төрийн ордны Их танхимд болж байна.
Монгол УИХ шинэ Үндсэн  хууль батлагсдадаа хүндэтгэл үзүүлэх  хурал Төрийн ордны Их танхимд болж байна. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Батхүү, Н.Батбаяр.БНМАУ-ын АИХ-ын депутатууд, улсын бага хурлын гишүүд оролцож байна.  Хүндэтгэлийн хурлыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэллээ.

Тэрбээр үе үгийнхээ эхэнд үе үеийн  парламентчдаа  баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ “Та бүхний  баталсан шинэ Үндсэн хууль  нийгмийн харилцааг өөрчилж, өнөөгийн өндөрлөгт  хүргэсэн чанараараа ардчиллын үнэт  зүйлийг хадгалсаар байгаа шүү” гэлээ. Харин одоо Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат Үндсэн хууль батлагсдад зориулж үг хэлж байна.

Одоогоос 20 жилийн өмнөх өлзий билэгт яг энэ өдрийн морин цагт  Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулийг  яг өнөөдрийн сууж буй Төрийн ордны их танхим буюу, тэр үеийн АИХ-ын  танхимд баталж байжээ. Тухайн үеийн АИХ-ын депутатууд, улсын бага хурлын давхардсан тоогоор 402 гишүүд  бүтэн гурван сар  гаруй хугацаанд ард нийтийн  санал асуулга явуулж чадсан нь  Үндсэн хуульдаа ард түмний санаа бодлыг шингээсэн хууль  болж чадсан хэмээн  Үндсэн хууль батлагчид хэлж байгаа юм.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.