Машины үнэ махнаас илүү хурдацтай нэмэгджээ
2012.01.14

Машины үнэ махнаас илүү хурдацтай нэмэгджээ

Машины үнэ махнаас илүү хурдацтай нэмэгджээ
ТОВЧХОН
  • Оны өмнө 7 сая гэж байсан Японы бага оврын машин 11 сая болтлоо нэмэгдсэн. 96-97 онд үйлдвэрлэгдсэн «Ланд 80» машин 45 сая, 93-94 оных 40 сая болчихлоо.
  • -1 сараас өмнө ш дээ. Аль 10, 11 сард онцгой албан татвар нэмэгдэх гэж байна гээд яриа гарсан. Тэрнээс болоод ченжүүд машинаа зарахаа болиод далд хийгээд одоо гаргаж ирж байна.

Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн долларын ханш өссөнийг дагаад шатахууны үнэ нэмэгдсэн. Манай орон ихэвчлэн Япон, Өмнөд Солонгос улсаас автомашин импортолдог. Тухайн орондоо явж байсан 1990-1998 оны автомашиныг ченжүүд оруулж ирдэг. Өнгөрсөн жилийн өдийд Гаалийн ерөнхий газраас авто машины татварт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан нь машины үнэ өсөх далим болсон. Тэр тусмаа том оврийн машин болоод жийпний үнэнд энэ бүхэн хамаатай юм. «Да хүрээ» авто машины зах дээр зарахаар сойгдсон «төмөр хүлэг»-үүдийн дийлэнх нь гоё чамин жижиг тэрэгнүүд байна. «Мөнгө байвал яриа» байна гэсээр ченжүүд хөнгөн тэрэгнийхээ чанар бас давуу талыг нь нэг амьсгаагаар дуржигнуулна.

Гэтэл машины үнэ жилээс жил ахих тусам улам үнэд орно. Энэ жил гэхэд л «Да хүрээ захад» машины үнэ 10, 11 сард 1-2 сая хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн гэж захын ченж ярилаа. Энэ талаар «Да хүрээ» захын ченж У. Чулуунаас тодруулсан юм.

- Та хэдэн жил машины наймаа эрхэлж байна вэ?

- Би 2000 оноос л эхэлж наймаа эрхэлсэн. Одоо 12 жил болж байна. Нэг хэсэг Солонгосоос машин оруулж ирдэг байсан. Одоо Японоос машин оруулж ирж байна.

- Машины үнэ ямар байна.

-Машины үнэ өндөр байгаа. Юань өсөж байгаа учраас Японоос оруулж ирж байгаа машин бүгд үнэтэй болж эхэлж байна. Үнийн өсөлтөд тээврийн зардал, долларын ханш өсөж байгаа нь үүний бас нэг шалтгаан.

- Хүйтний улиралд автомашиныг гадаа удаан байлгавал дугуй мотор нь мууддаг гэсэн. Энэ талаар хэр хүндрэл гарч байна?

- Хүндрэл үүсэж байгаа юм бол алга. Бид нар хучаад орхичихож байгаа. Заримыг нь дулаан гражанд хонуулж байгаа. Тийм болохоор хэцүү асуудал алга.

- Долларын ханш нэмэгдчихлээ машины үнэ нэмэгдэх болов уу? Ноднин жилийхээс хэд орчим төгрөгөөр нэмэгдсэн бэ?

- Доллар өссөн учраас тээврийн зардал дагаад 1000 доллараар нэмэгдсэн. Ноднин жилийнхээс 1 сая 500 мянгаас 2 сая төгрөгний хооронд бол өссөн.

-Манай Монголчууд аль машиныг илүү сонирхож байна вэ?

Шатахуун үнэд орсон учраас «Нуе» брэндийн машиныг илүү сонирхож байна. Хос хөдөлгүүртэй цахилгаанаар явдаг машиныг илүү сонирхож байна.

- Хаанаас оруулж ирж байгаа машин илүү үнэтэй байгаа вэ?

Манай Монголын эрэлт хэрэгцээнд Японы машин илүү эрэлт хэрэгцээтэй байгаа. Тиймээс машин илүү үнэтэй байгаа.

- Гүйлгээ хэр байна вэ?

- Баяр ёслол өнгөрчихсөн машины үнэ нэмэгдчихсэн байгаа болохоор гүйлгээ тааруу л байна. Хүмүүс ирж сонирхож байгаа ч авч чадахгүй үнэ ханш дээрээ тохиролцож чадахгүй л байх шиг байна.

Мөн «Ланд круйзер-80»маркийн машин үнэд орж байгаа талаар У. Болхуягаас тодруулсан юм.

- Долларын ханш нэмэгдчихлээ. Үүнийг дагаад машины үнэ нэмэгдсэн үү?

Уржигдарын шатахууны үнэ нэмэгдсэнээс болоод машины үнэ нэмэгдсэн асуудал бол байхгүй. Ер нь машины үнэ татвартайгаа холбогдоод нэмэгдчихлээ. Оны өмнө 7 сая гэж байсан Японы бага оврын машин 11 сая болтлоо нэмэгдсэн. 96-97 онд үйлдвэрлэгдсэн «Ланд 80» машин 45 сая, 93-94 оных 40 сая болчихлоо. Эднийг нэмж оруулж ирэх боломжгүй. Оруулж ирж байгаа машинаа хүн чинь ашиг харж зарна. Цаанаас 45 саяар аваад энд хэдээр зарах уу худлаа болчихож байна.

 

Энд зарагдаж байгаа Ланд 80 чинь ноймертой Монголд 2-3 жил явчихсан хуучин тэрэг. Машины үнэ оноос өмнө нэмэгдчихсэн татвар нэмнэ гэхээс өмнө нэмэгдсэн. Сая бол нэмэгдээгүй. Орж ирсэн ноймергүй тэрэг л бага зэрэг үнэ нь нэмсэн. Ланд 80 унаж байгаа хүн өөрийгөө нэг өрөө байр унаад явж байна гэж бодож болох нь байна.

- Хүмүүс аль машиныг илүү авч байна вэ?

- Япон машиныг илүү авч байна. Бүх юм Япон болчихсон байна. Машинаа манайхан бүгд Япон болгосон байгаа. Япон машин бол эвдрэл багатай чанартай. Солонгос чинь хөөгдөөд шахагдаад гарсан.

- Хүмүүс Тоёото Сороллаг их сонирхдог. Ямар үнэтэй байна вэ?

- Тоёота Соролла харин харьцангуй жаахан нэмэгдсэн шүү дээ. Х Соролла 12 саятай Жийп нь 13 саяын хооронд байна.

- Хүйтний улиралд автомашиныг гадаа зарагдахаар хүндрэл их гарах байх ямар ямар хүндрэл гарч байна?

- Бид нар мөнгөтэй байсан бол дулаан гражинд хонуулаад өглөө асаахад чинь пар гээд л асна ш дээ идэж уух нь ч бага хүйтэнд тавьсан машины чинь шатахуун нь  царцчихдаг. Тэгэхдээ яахав бид нар бололцоогоороо заримыг нь дулаан гражид хонуулаад заримыг нь хучаад хонуулж байгаа. 150 мянгаар авсан хучлагаар хучаад орой нилээд сайн асааж байгаад өглөө ирээд 30-аад минут нормалдаж байна.

- Гүйлгээ хэр байна?

-Гүйлгээ байхгүй зогсчихсон. Энэ зах чинь дүүрэн байх ёстой гэтэл энд тэнд хэдхэн машин л байна. Урдуур жижиг оврын тэрэг­нүүдийн зогсоол байдаг. Хойгуур Ланд, том оврийн машины зогссол байдаг.

- 1 сарын 1-ээс онцгой татвар нэмэгдсэн гээд байгаа...

-1 сараас өмнө ш дээ. Аль 10, 11 сард онцгой албан татвар нэмэгдэх гэж байна гээд яриа гарсан. Тэрнээс болоод ченжүүд машинаа зарахаа болиод далд хийгээд одоо гаргаж ирж байна. Тэр үед 18 саяар зарж байсан машин өнөөдөр 28 саяар зарагдаж байна.

Бүхэл бүтэн 18 сая төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Жишээлхэд оны өмнө «Ланд 80» л гэхэд 30 сая байсан. Одоо 45 сая болчихсон байна ш дээ. Агаарыг хамгийн ихээр бохирдуулж байгаа 4500 мотортой, энгийнээр тайлбарлавал жийп машины онцгой албан татварыг нэмэгдүүлээд байна. Үйлдвэрээс гараад гурван жил болж байгаа 4500 ба түүнээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай машин оруулж ирлээ гэхэд шинэ хуулиар 7000 долларын онцгой албан татвар төлнө.

Худалдан авагч Т. Мягмар

- Та машин сонирхож байна уу? Үнэ ханш ямар байна.

- Машины үнэ өмнөхөөсөө арай нэмэгдсэн байна. Сая он гараад нэг сарын 2,3 нд гааль дээрээс машин авсан улсууд хуучин төлж байсан дээрээ ойролцоогоор сая таван зуу орчим мянган төгрөг нэмэгдсэн байна гэж хэлж байна. Нэг цэгийн үйлчилгээ Хэдэн жилийн өмнө машин худалдаж авна гэдэг бараг бүтэн сарын хугацаа шаарддаг ажил байлаа. Харин өнөөдөр мөнгөө бариад «Да хүрээ» зах руу ороход арван минутанд л дуртай машинаа өөрийн болгох боломжтой. Тус захад нэг цэгийн үйлчилгээ хэмээх нэгэн жижиг байшин бий. Ийм жижиг байшин гурван газар байрлана.

Энэ байшинд татварын албанаас эхлээд машины дугаар хэвлэж өгөөд зогсохгүй, суудлын бүрээсийг хүртэл газар дээр нь оёод өгнө. Мөн Замын цагдаагийн газрын Тоо бүртгэлийн хэлтэс, Наториат үйл ажиллагаагаа явуулна. «Да хүрээ» захаас машин авсан бол заавал Замын цагдаагийн газар очих шаардлагагүй. Нэг цэгийн үйлчилгээний газ­раар ороход л арван минутын дотор авахыг хүссэн машин өөрийх тань болно. Энэ нь орон нутгаас ирж буй иргэдэд хотоор явах ажлыг нь хөнгөвчилдөг байна. Нөгөө талаараа хотын түгжрэлээс нэг ч болов машин хорогдоно гэж үздэг аж.

Нийтлэлч
Б.Баярцэцэг
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.