Жишиг үнийг шинэчиллээ
2012.01.14

Жишиг үнийг шинэчиллээ

ТОВЧХОН
  • Монголбанк экспортын бүтээг¬дэхүүний борлуулалтын үнэлгээг тогтоодог олон улсын биржүүд болон, зах зээлийн жишиг үнийг баримтлан энэ сард мөрдөх жишиг үнээ тогтоосон байна.

Монголбанк экспортын бүтээг­дэхүүний борлуулалтын үнэлгээг тогтоодог олон улсын биржүүд болон, зах зээлийн жишиг үнийг баримтлан энэ сард мөрдөх жишиг үнээ тогтоосон байна. Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг төв банкнаас сар бүр тогтоодог.

Экспорттод өндөр хувь эзэлдэг зарим бүтээгдэхүүний жишиг үнийг дурьдвал, алт нэг унц нь 1599 ам.доллар, зэс нэг килограмм нь 7.57 ам.доллар, молибдены исэл нэг тонн нь 31500 ам.доллар, хайлуур жонш нэг тонн нь 320 ам.доллар, түүхий нүүрс нэг тонн нь 115 ам.доллароор тус тус тогтоогджээ.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.